ЗАЛУУ ХУУЛЬЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ “МЕНТОРШИП” ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ

2021-02-10 | Уншсан: 769

   Монголын Хуульчдын Холбооноос Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй залуу хуульчдыг чадавхжуулах “Менторшип” хөтөлбөр албан ёсоор эхэллээ.

  Хөтөлбөрийн хүрээнд ментор, ментий нартай хийх уулзалт, ярилцлагыг 2021 оны хоёрдугаар сарын 09, 10-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулсан бөгөөд тус уулзалтад Монголын Хуульчдын холбоо, Азийн сангийн төлөөллүүд болон хөтөлбөрт сонгогдсон 12 ментор, 36 менти оролцож, “Менторшип” хөтөлбөрийн талаарх танилцуулга, цаашид хүрэх үр дүнгийн талаар ярилцсан юм.

   “Менторшип” хөтөлбөр нь залуу хуульчдыг мэргэжлээрээ 10-аас дээш жил ажиллаж байгаа, ажил мэргэжлийн арвин туршлагатай, нийгэм болон салбартаа эерэгээр танигдсан хуульчдад дагалдуулах замаар өөртөө итгэлтэй, ёс зүйтэй хуульч бэлтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд нь туслах, чиглүүлэх зорилготой цогц хөтөлбөр билээ.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн