Шүүгч нарт зориулсан сургалтын хөтөлбөр, гарын авлагыг хэвлүүллээ

2021-04-08 | Уншсан: 1340

    Америкийн Нэгдсэн Улсын Төрийн Департаментын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Залуу хуульчдыг чадавхжуулах замаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд "Хүн худалдаалах гэмт хэргийг хохирогч төвтэй хянан шийдвэрлэх нь” шүүгч нарт зориулсан сургалтын хөтөлбөр, гарын авлагыг хэвлүүллээ. Энэхүү гарын авлагыг Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул нар боловсруулсан бөгөөд өчигдөр Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хүлээлгэн өглөө. Энэхүү сургалтын хөтөлбөр, гарын авлага нь шүүгчдийн хүн худалдаалах гэмт хэргийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, шүүгчдэд хүний эрхийг хангасан, асуудалд жендерийн мэдрэмжтэй, хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй арга барилаар энэ төрлийн гэмт хэргийг хянан шийдвэрлэх мэдлэг, дадлага суулгах зорилготой юм. Уг сургалтын хөтөлбөр, гарын авлагыг хэвлүүлэхэд Монгол Хуульчдын холбооноос санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд удахгүй нийт шүүхүүдэд тараах юм.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн