МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ГИШҮҮН, ХУУЛЬЧ Ж.ЭРДЭНЭБУЛГАН ТАНД БАЯР ХҮРГЭЖ, АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ!

2021-04-12 | Уншсан: 538

   Монгол Улсын Их Хурлын 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн чуулганаар Монгол Улсын дээд шүүхийн санал болгосноор МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо. 
   Хуульч Ж.Эрдэнэбулган нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцдог бөгөөд тус холбооны Зөвлөлийн гишүүнээр, мөн үндсэн чиг үүргийн хороо болох Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны даргаар ажиллаж байсан ба одоогоор Шалгалтын болон Эрүүгийн эрх зүйн хорооны гишүүнээр ажиллаж байна.
   Доктор Ж.Эрдэнэбулган МУИС-ийн Хууль зүйн сургуульд 1995 оноос өнөөг хүртэл багш, ахлах багш, захирлын албыг хашиж байгаа бөгөөд эрдмийн зөвлөлийн даргаар ажиллаж буй юм.

   Танд баяр хүргэж, цаашдын их үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн