“ХУВЬЦААТ КОМПАНИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ” НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

2021-05-11 | Уншсан: 729

   Хууль зүйн ухааны доктор Г.Давааням нь “Хувьцаат компанийн үндсэн ойлголт” номоо хэвлүүлэн гаргажээ. Тус бүтээлээр хувьцаат компанийн үүсэл хөгжлөөс эхлээд өнөөг хүртэл онолын үндсэн ойлголтыг системтэйгээр тайлбарласны зэрэгцээ хувьцаат компанийн онолын үндсэн ойлголт, бүтцийг авч үзэхдээ компанийн эрх зүйн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн судлаачид болох Рэйнер Краакман нар "Компанийн эрх зүйн анатом" 2004, Эгашира Кэнжиро "Хувьцаат компанийн эрх зүй" 2007, Ито Ясүши нар "Компанийн эрх зүй" 2019 бүтээлүүдийг түлхүү ашигласан байна.

  Түүнчлэн Монгол Улс дахь хувьцаат компанийн эрх зүйн хөгжлийг судлаачдын бүтээл, хуулийн архивын материалд тулгуурлан авч үзэж, өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй 2011 оны Компанийн тухай хуулийн зохицуулалтын онолын ойлголт, практик хэрэглээнд анхаарал хандуулж, улмаар хувьцаат компанийн эрх зүйн зохицуулалтыг суурь үзэл санааг тайлбарлаж, шүүхийн практикт гарч буй хэрэг маргааныг тусгахыг зорьсон болохыг зохиогч онцолжээ.

   Тус номыг https://legaldata.mn/book/view/81 холбоосоор орж захиалж авах боломжтой. 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн