ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-05-28 | Уншсан: 659

  Монголын Хуульчдын холбооны Сургалтын хороо нь 2021 онд батлагдсан сургалтын нэгдсэн хөтөлбөр, чиглэлийн хүрээнд хуульчийн үргэлжилсэн сургалтыг "Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан цахим буюу “вебинар” хэлбэрээр зохион байгуулж байгаа билээ.

 2021 он болон өмнөх онуудын хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цагийг нөхөн тооцох 15 дахь удаагийн сургалтыг 2021 оны тавдугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгууллаа.

  Энэхүү сургалтын үеэр хуульч, судлаач Б.Эрдэнэбилэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүд тэдгээрийн хууль зүйн учир холбогдол” сэдвээр, хуульч, доктор, дэд профессор Г.Наранбаатар “Өмгөөлөгчийн эрх зүйн байдал” сэдвээр, Хууль зүйн ухааны доктор А.Зүмбэрэллхам “Хуульчийн ёс зүй” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны сургагч багш Д.Энх-Амгалан “Гэрч хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт” сэдвээр, Дотоод хэргийн их сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Н.Мөнхзул “Ерөнхийлөгчийн сонгуулийн эрх зүйн зохицуулалт” сэдвээр, “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн тэргүүн С.Баасанбат “Хувь хүний харилцаа, хандлага” сэдвээр тус тус хичээл заасан.

   Тус сургалт нь хуульчийн үргэлжилсэн сургалтын гурван багц цаг олгох сургалт байсан бөгөөд 80 гаруй хуульч хамрагдсан юм.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн