ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-06-28 | Уншсан: 868

   Монголын Хуульчдын холбооны Сургалтын хороо нь 2021 онд батлагдсан сургалтын нэгдсэн хөтөлбөр, чиглэлийн хүрээнд хуульчийн үргэлжилсэн сургалтыг "Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан цахим буюу “вебинар” хэлбэрээр зохион байгуулж байгаа билээ.

   2021 он болон өмнөх онуудын хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цагийг нөхөн тооцох сургалтыг 2021 оны зургаадугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд цахимаар зохион байгууллаа.

  Энэхүү сургалтын үеэр УИХ–ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын референт Д.Монголжингоо Нийгмийн даатгалын шимтгэл” сэдвээр, УБЕГ–ын Бодлого төлөвлөлт, дүн шинжилгээний газрын дарга Г.Цэцгээ Улсын бүртгэлийн хууль тогтоомж” сэдвээр, ХЗҮХ–ийн Суралт, мэдээлэл, сурталчилгааны төвийн дарга В.Энхтамир  “Газрын харилцаа, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэл” сэдвээр, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Батзориг “Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохиуцуулалт” сэдвээр,  ХЭҮТ–ийн тэргүүн, өмгөөлөгч Н.АрвинтариаГэр бүлийн хүчирхийллийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэхэд өмгөөлөгчийн үүрэг сэдвээр, Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа Мөнгө угаах гэмт хэргийг шалгахад анхаарах асуудал сэдвээр тус тус хичээл заасан.

  Тус сургалт нь хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгох сургалт байсан бөгөөд 70 гаруй хуульч хамрагдсан юм.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн