ХУУЛЬЧ Б.ПҮРЭВСҮРЭНГИЙН “ГУДАМЖНЫ ХУУЛЬ” БҮТЭЭЛ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

2021-06-30 | Уншсан: 236

   “Глоб Интернэшнл” төвийн хуульч Болдхуягийн Пүрэвсүрэнгийн “Гудамжны хууль” ном хэвлэгдэн гарлаа. Зохиогч нь “Гудамжны хууль” бүтээлээ сэтгүүл зүйн арга хэлбэрийг ашиглан хуулийг энгийн ойлгомжтойгоор иргэдэд таниулахад хувь нэмрээ оруулах зорилгоор бичсэн бөгөөд “Аз Хур”, “Интерном” Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын дэлгүүрүүдэд худалдаалж байгаа ажээ.

  Хуульч Б.Пүрэвсүрэнгийн тус бүтээлийн талаар Нидерландын Вант Улсын Гааг хот дахь Олон улсын Эрүүгийн шүүхийн ахлах өмгөөлөгч Н.Орчлон ““Гудамжны хууль” ном бидний өдөр тутам тулгардаг эрх зүйн асуудлыг энгийн бөгөөд сонирхолтойгоор тайлбарлаж өгсөн байна” хэмээн дүгнэсэн байна.

  Сонирхуулахад, Хуульч, сэтгүүлч Б.Пүрэвсүрэн нь хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах чиглэлээр түүчээлэн ажилладгаас гадна “Глоб Интернэшнл төв”-д хандсан хүн бүрд үнэ төлбөргүй эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлсээр байгаа билээ.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн