ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА

2021-07-08 | Уншсан: 1046

  “Хуульчдын өдөр”, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүний эрхийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох хүндтэй үүргээ нэр төртэй гүйцэтгэж, Хуульчдын холбоо, хууль зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим хуульчийг Төрийн дээд одон медал болон салбарын шагнал, холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж, урамшууллаа.

   Шагналыг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх өнөөдөр (2021.07.08) гардуулан өгч, хуульчдад баяр хүргэн цаашдын ажилд нь амжилт хүссэн юм.

   Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны тавдугаар сарын 14-ний өдрийн 94 дүгээр зарлигаар хуульч Дондовын Бурмааг Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны зургадугаар сарын 11-ний өдрийн А/131 дүгээр тушаалаар хуульч Адьяагийн Ганбат, Гомбосүрэнгийн Бат-Отгон нарыг “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр, хуульч Дондовын Нандинцэцэг, Цэцэгмаагийн Баасандорж, Нямдоржийн Бямбадорж, Дорждагвын Баттулга, Даваасамбуугийн Хишигбаяр, Энхбаатарын Билгүүн, Оргилсайханы Билгүүн нарыг “Хүндэт жуух бичиг”-ээр шагнасан.

  Мөн Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр хуульч Хурметын Жанибек, Мөнхбатын Оюунбат, Гэлэгжамцын Дуламсүрэн, Очиржанцан Чулуунцэцэг, Бямбын Даваасүрэн, Очирбатын Батсүх, Бямбацогтын Өлзийцэрэн, Баасанжавын Хонгорзул, Хүрэлбаатарын Ундрах-Оргил, Цэндхүүгийн Цэцэгсүрэн, Лим Тэ Сү, Цогбаярын Энхбадрал, Гантөмөрийн Одгэрэл, Төмөрбаатарын Түвшинбаяр нарыг шагналаа.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн