“БАРИЛГЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ" 2021 НОМЫН ХОЁР ДАХЬ ДУГААР ХЭВЛЭГДЛЭЭ

2021-07-26 | Уншсан: 1400

“Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” 2021 номын хоёр дахь  дугаар хэвлэгдэж худалдаанд гарлаа. Тус номыг уншигчид Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын дэлгүүр, Интерном номын дэлгүүрээс худалдан авахаас гадна 99868881 дугаарын утсанд захиалга өгч хүргүүлэх боломжтой юм.

Хуульч, өмгөөлөгч, Олон улсын эрх зүйч, АНУ-ын Хюберт Хамфри хөтөлбөрийн төгсөгч Маравдоржийн Доржхандын бичсэн энэхүү номонд ФИДИК-ийн гэрээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл оруулсан байна. Мөн КОВИД-19 цар тахал барилгын салбарт хэрхэн нөлөөлж буйг Монгол Улс, БНХАУ, ОХУ, ХБНГУ болон АНУ-ын эрх зүйн зохицуулалтын харьцуулалтыг тусгаж, Олон улсын Зөвлөх инженерүүдийн холбооноос өгч буй зөвлөмж, эрсдэлийг даван туулах аргуудыг ч тусгажээ.

Түүнчлэн, Монгол Улсын Барилгын тухай бүхий л хуулиудын өөрчлөлт, холбогдох дүрэм журам, маргаан болон Барилгын ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалт, олон улсын ФИДИК-ийн жишгийг нэг бүрчлэн  тусгасан байна. Энэ мэт маш шинэлэг, барилгын салбарыг тойрсон дотоод, гадаадын хууль эрх зүйн болон практик асуудлууд номын агуулгад багтжээ.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн