ХУУЛЬЧДЫН ХОЛБООДЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫН ФОРУМД ОРОЛЦЛОО

2021-11-16 | Уншсан: 299

    Ази, Номхон далайн бүсийн Хуульчдын холбоо /LAWASIA/-оос Хуульчдын холбоодын удирдах албан тушаалтнуудын форумыг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

   Тус форумд Герман, Австрали, Япон, Малайз болон Сингапур улсуудын Хуульчдын холбооны удирдлагууд оролцсон. Монголын Хуульчдын холбоог төлөөлөн Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрах оролцож, “Ковид-19” цар тахлын үед Монголын Хуульчдын холбоо ямар стратеги, төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар илтгэл танилцуулж, бусад орны Хуульчдын холбооны удирдлагуудтай санал, туршлага солилцсон юм. 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн