“ҮНДСЭН ХУУЛИЙН БОЛОН ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ҮНДСЭН АСУУДЛУУД: ХЯМРАЛЫН ҮЕИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ III ХУРАЛ БОЛЛОО

2021-11-22 | Уншсан: 348

    Монгол Улсын Үндсэн хуулийн эрхийг баригч Б.Чимидийн нэрэмжит “ҮНДСЭН ХУУЛИЙН БОЛОН ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ҮНДСЭН АСУУДЛУУД: ХЯМРАЛЫН ҮЕИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ” Олон Улсын эрдэм шинжилгээний III хурал 2021 оны 11 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд боллоо. Тус Олон Улсын эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Хууль зүйн сургууль, Япон Улсын Нагояагийн их сургуулийн Хуулийн факультет, Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц, Нагояагийн Их сургуулийн Азийн Сателит Кампус Институт, Монгол Улсын Дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн,  Хууль зүйн үндэсний хүрээлэн, Ханнс Зайделийн сан, Азийн сан, Монголын Хуульчдын холбоо, Чимид сан, Хууль зүйн судалгааны бүтээлийн цахим сан legaldata.mn хамтран зохион байгуулсан. Мөн БНХАУ, ХБНГУ, Япон, Өмнөд Солонгос, АНУ болон Эстони улсуудын төлөөлөл цахимаар оролцсон юм. 

Дараах холбоосоор орж хурлын үйл ажиллагааг шууд үзэх боломжтой.

2021.11.20

2021.11.21