ӨМГӨӨЛӨГЧ Л.БУРМААД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ

2021-11-29 | Уншсан: 1611

ТАЛАРХАЛ

  Хэнтий аймгийн иргэн Анхбаяр миний бие Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Л.Бурмаад талархал хүргүүлж байна.

  Миний хүү 18 насандаа буруу хүмүүстэй нөхөрлөж, гэнэн итгэмтгий зангаасаа болж амьдралд хөл алдаж хүнд гэмт хэрэгт холбогдсон. Өмгөөлөгч Л.Бурмаа нь хуульч хүний үүргээ нэр төртэй биелүүлж, мэргэжлийн ур чадвар, мэдлэгээ хуулийн хүрээнд зөв зүйтэй ашиглаж хэргийг үнэн шударгаар шийдвэрлүүлсэн.

  Амьдралд дөнгөж хөл тавьж буй хүүгийн минь ирээдүйн амьдралд гарч болох асар их эрсдэлээс хамгаалж, ухаарал хайрласан өмгөөлөгч Л.Бурмаадаа баярлаж байгаагаа илэрхийлж байна.

Хүүгээ сайн явахад нар шиг мишээдэг

Хүүгээ муу явахад наснаасаа эрт өтөлдөг олон ээжийг баярлуулж яваарай.

Хүндэтгэсэн, Хэнтий аймгийн иргэн Анхбаяр /2021.11.13/

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн