СҮХБААТАР АЙМГИЙН ХУУЛЬЧДАД ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-12-03 | Уншсан: 780

  Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрахаар ахлуулсан ажлын хэсэг 2021 оны арванхоёрдугаар сарын 1,2-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт ажиллалаа.

  Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажиллаж буй юм. Тодруулбал, Хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгох сургалтыг зохион байгуулсан бөгөөд АУ-ны доктор, дэд профессор, хууль зүйн ухааны магистр, Монголын Хуульчдын холбооны сургагч багш М.Цэрэнбат “Шүүх хордлого судлал”,  “Эрхтний донорын эрх зүйн зохицуулалт” сэдвээр, Хууль зүйн ухааны доктор, Монголын Хуульчдын холбооны сургагч багш Г.Давааням “Компанийн засаглал” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны сургагч багш С.Баасанбат “Хүний хөгжил сэтгэл зүйн дархлаа”,  “Ажил мэргэжлийн сэтгэл зүй” сэдвээр тус тус хичээл заасан. Сургалтад Сүхбаатар аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 17 хуульч хамрагдлаа.

  Мөн Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Сүхбаатар аймгийн прокурор Цагаан-Ухнагийн Розаг Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өгсөн.

  Түүнчлэн Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны Сүхбаатар аймаг дахь салбар зохичуулагчийг сонгох сонгуулийг зохион байгуулж,  хуульч Тогоонтөмөрийн Хүдэр олонхын саналаар Сүхбаатар аймаг дахь салбар зохицуулагчаар сонгогдлоо.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн