ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД

2021-12-03 | Уншсан: 1156

   Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас шүүх хуралдаан хойшилж буй шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор холбогдох судалгааг хийж, судалгааны ур дүнг шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулжээ.

   Судалгааны дүнгээс үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нар шүүхээс дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, тогтоосон хугацаанд хариу тайлбар, нотлох баримтыг ирүүлэхгүй байх зэрэг шүүхээс тавьсан шаардлагыг биелүүлэхrүй, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулах хүсэлт гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байгаа аж.

   Тодруулбал, тус шүүхэд давхацсан тоогоор нийт 3752 шүүх хуралдаан хойшилсноос 2410 буюу б4 хувь нь хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтээр хойшилсон, үүний 1419 буюу 59 хувь нь нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчөөс, 696 буюу 29 хувь нь хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчөөс, 295 буюу 12 хувь нь ryравдагч этгээд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтээр тус тус хойшилсон байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй байх, шүүх хуралдаан давхацсан, шинээр нотлох баримт гаргуулах, хэргийн материалтай танилцах зэрэг үндэслэлээр ихэнх шүүх хуралдаан хойшлогджээ.

  Иймд, тус шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс өмнө хэргийн материалтай танилцаж, шинээр нотлох баримт гаргуулах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд гаргадаг байх, шүүхээс тавьсан шаардлагыг биелүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байхад анхаарч ажиллахыг нийт хуульч, өмгөөлөгч нарт уламжилж өгөхийг хүслээ.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн