ХЭНТИЙ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-12-06 | Уншсан: 1279

  Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрахаар ахлуулсан ажлын хэсэг 2021 оны арванхоёрдугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Хэнтий аймагт ажиллалаа.

  Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажилласан юм. Ажлын хэсэг нь энэ үеэр Хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цаг олгох сургалтыг зохион байгуулсан бөгөөд АУ-ны доктор, дэд профессор, хууль зүйн ухааны магистр, Монголын Хуульчдын холбооны сургагч багш М.Цэрэнбат “Шүүх хордлого судлал”,  “Эрхтний донорын эрх зүйн зохицуулалт” сэдвээр, Хууль зүйн ухааны доктор, Монголын Хуульчдын холбооны сургагч багш Г.Давааням “Компанийн засаглал” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны сургагч багш С.Баасанбат “Хүний хөгжил сэтгэл зүйн дархлаа”,  “Ажил мэргэжлийн сэтгэл зүй” сэдвээр тус тус хичээл заасан.

  Сургалтад Хэнтий аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 22 хуульч хамрагдлаа.

  Мөн Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар нотариатч Данзандоржийн Оюунцэцэгийг Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өглөө.

             

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн