ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2021-12-31 | Уншсан: 221

   Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, Удирдах зөвлөлийн 3 гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан цахим сонгуулийг 2021 оны арваннэгдүгээр сарын 29ий өдрөөс арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн хооронд www.mglbar.mn цахим хуудсаар явуулсан.

   Хорооны тэргүүний цахим сонгуульд нийт 4 хуульч нэрээ дэвшүүлэн өрсөлдсөнөөс шүүгч Тэрбишийн Мөнх-Эрдэнэ олонхын санал авч Хорооны тэргүүнээр,  удирдах зөвлөлийн гишүүнд нийт 19 хуульч нэрээ дэвшүүлэн өрсөлдсөнөөс шүүгч Сономпилийн Оюунгэрэл, өмгөөлөгч Батмөнхийн Анхбаяр, Соронзонболдын Халиунаа нар хамгийн олон санал авч Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон.

  Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөл 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хуралдаж тус сонгуулийн дүнг баталгаажууллаа.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн