УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ

2022-01-13 | Уншсан: 1387

УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР


2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр                                                                                                          Улаанбаатар хот 

            Улсын өмгөөлөгчийн чиг үүрэг:

  • Төлбөрийн чадваргүй яллагдагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах;

                Ажлын байр:

  • Баянхонгор аймаг дахь салбарт ажиллах улсын өмгөөлөгч
  • Налайх дүүрэг дэх салбарт ажиллах улсын өмгөөлөгч

Тавигдах шаардлага:

  • Монголын Өмгөөлөгчдийн холбооны Өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн байх;

             Бүрдүүлэх материал:

1. Сонгон шалгаруулалтад оролцогчийн анкет; /татаж авах/

2. Төрийн албан хаагчийн анкет; /татаж авах/

3. Өмгөөллийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан Өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй талаар Монголын Өмгөөлөгчдийн холбооноос тодорхойлолт авах;

4. Дээд боловсролын дипломын хуулбар;

5. Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар эсхүл цахим лавлагаа;

6. Иргэний үнэмлэхийн хуулбар;

7. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл /Өргөдөлд цахим шуудангийн хаяг, холбоо барих утас бичих/

   Материал хүлээн авах:

  Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын  14-ны 17.00 цаг хүртэл info@lac.gov.mn цахим хаягаар хүлээн авна.

  Сонгон шалгаруулалтын товыг сонгон шалгаруулалтад оролцогчдод цахим шуудан, утсаар мэдэгдэнэ. 

            Хаяг: Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн туслалцааны төв, Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо Бага тойруу-49 14200, Мэдээлэл технологийн Үндэсний паркийн байр 4 давхар

 

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар:

Хууль зүйн туслалцааны төвийн

Ажлын алба

7000-4020, 9424-7580  дугаарын утсаар холбогдоно уу.

 

-оОо-

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн