ШИНЭ АУДИО ХИЧЭЭЛ БАЙРШУУЛЛАА

2022-01-26 | Уншсан: 350

    Азийн сангаас Монголын Хуульчдын холбоотой хамтран хэрэгжүүлж буй “Залуу хуульчдыг чадавхжуулах замаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд эрүүгийн эрх зүй, иргэний эрх зүй, захиргааны эрх зүй болон бусад салбар эрх зүйн сэдвээр аудио, видео хичээл бэлтгэн цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа хуульч В.Энхтамирын "Газар чөлөөлөлт, нөхөн олговор, нүүлгэн суурьшуулалт" сэдэвт аудио хичээлийг www.mglbar.mn цахим хуудасны "видео хичээл" буланд нэмж байршууллаа. 

   Хуульчид Та бүхэн Хуульчдын холбооны цахим хуудаст байршуулаад байгаа аудио, видео хичээлүүдийг цахим хуудаст өөрийн гишүүний эрхээрээ нэвтрэн үзэж, хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цагаа тооцуулах боломжтой.

ХИЧЭЭЛ ҮЗЭХ

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн