Монголын Хуульчдын холбооны Зөвлөл хуралдлаа

2022-02-21 | Уншсан: 726

   Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн ээлжит бус хурлыг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа. Тус хуралд Зөвлөлийн 48 гишүүнээс 7 гишүүн бичгээр саналаа ирүүлж, 20 гишүүн цахимаар, 3 гишүүн танхимаар оролцож дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

Нэг. Хуульчдын ээлжит V Их хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр эхлүүлж, 04 дүгээр сарын 02-ны өдрөөр дуусгах, нэр дэвшигчдэд санал өгөх ажиллагааг 04 дүгээр сарын 03-ны өдөр эхлүүлж, 04 дүгээр сарын 05-ны өдөр дуусгахаар товлов.

Хоёр. Монголын Хуульчдын холбооны Их хурлын төлөөлөгч сонгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулав.

Гурав. Монголын Хуульчдын холбооны 2020-2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийх үйлчилгээ үзүүлэх байгууллагаар “Акпар Аудит” ХХК-ийг сонгов.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн