"ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙН ХЭРЭГЛЭЭ" ГАРЫН АВЛАГА БЭЛТГЭН ГАРГАНА

2022-03-01 | Уншсан: 725

   Монголын Хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооноос “Иргэдээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн өргөдөл, мэдээлэл, хүсэлт, тэдгээрийн дагуу гарсан Цэцийн шийдвэрийг судлаж, Үндсэн хуулийн маргаан шийдвэрлэх эрх зүйн хэрэглээний гарын авлага бэлтгэх" сэдэвт хэлэлцүүлгийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хууль зүйн их дээд сургуулийн багш нар, хуульчдын дунд нээлттэй явууллаа.

  Хэлэлцүүлгийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх, Үндсэн хуулийн эрх зүйн хорооны тэргүүн В.Удвал нар нээж үг хэлсэн бөгөөд Үндсэн хуулийн эрх зүйн хорооны гишүүн, судлаач Л.Галбаатар "Иргэдээс Үндсэн хуулийн цэцэд ирсэн өргөдөл, гомдлын өнөөгийн байдал, иргэд цэцэд гомдол гаргах эрхийн хэрэгжилт" сэдвээр мэдээлэл өгсөн юм. 

  Энэхүү хэлэлцүүлгийг судалгааны ажлын тайлан, гарын авлагын агуулгыг танилцуулж, хуульч, судлаачид, багш нараас санал авах зорилгоор зохион байгуулсан бөгөөд оролцогчдын зүгээс чухал ач холбогдолтой үйл ажиллагаа гэдгийг онцолж байлаа. 

   Тус судалгааны ажлын үр дүнд үндэслэн хууль зүйн их сургуулиудын магистрын хөтөлбөрт орж байгаа хичээлийн гарын авлага бэлтгэх ажлыг гүйцэтгэх юм. Тодруулбал, “Үндсэн хуулийн эрх зүйн хэрэглээ, шинжилгээ”, “Үндсэн хуулийн маргаан шийдвэрлэх онол арга зүйн асуудал” зэрэг нэрээр их сургуулиудын магистрын хөтөлбөрт орж байгаа хичээлийн нэр томьёог нэгдсэн ойлголтод оруулах, тус хичээлийн үндсэн хэрэглэгдэхүүнийг гаргахад чухал ач холбогдолтойг судлаачид хэллээ.  

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн