Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

2022-03-07 | Уншсан: 503

   Монголын Хуульчдын холбооны Захиргааны  эрх зүйн хорооноос Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа.

  Тус хэлэлцүүлгийг Сангийн яамнаас санаачлан боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд хийж, Захиргааны эрх зүйн хорооны гишүүн, хуульчдыг оролцуулан тэдгээрийн санал, шүүмжлэлийг сонсож, мэргэжлийн хэлэлцүүлэг өрнүүлэх, улмаар хэлэлцүүлгээс гарсан саналыг хуулийн төслийн ажлын хэсэгт уламжлах зорилготойгоор зохион байгуулсан билээ.

   Хэлэлцүүлгийг нээж Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ үг хэлсэн бөгөөд хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч С.Халиунаа хуулийн төслийн танилцуулга, мэдээллийг хийж, тус хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч Ө.Эрдэнэ-Очир “Тендерийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн маргааны харьяалал” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч Д.Оросоо “Гомдол шийдвэрлэх -зөвлөлийн хараат бус байдал: Гадаад орны туршлага” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

   Хэлэлцүүлгийг Монголын Хуульчдын холбооны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулсан бөгөөд бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн