ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛЬЧДАД ЭРХ ОЛГОХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2022-03-16 | Уншсан: 837

   Монголын Хуульчдын холбоо, Санхүүгийн зохицуулах хороотой байгуулсан гэрээний хүрээнд Үнэт цаасны зах зээлд оролцогчдод үйлчилгээ үзүүлэх хуульчдад эрх олгох сургалтыг 2022 оны 03 дугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

   Энэхүү сургалтад зөвхөн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, хуульчийн эрхээ түдгэлзүүлээгүй, татвар болон сургалтын үүргийн гүйцэтгэлийн зөрчилгүй хуульчид хамрагдана.

   Дээрх шаардлагыг хангасан хуульчид https://forms.gle/fwgndPqwgVu8QmYY9 хаягаар бүртгүүлэх бөгөөд сургалтын төлбөрийг доорх дансанд тушааснаар бүртгэл баталгаажина. Хүний тоо хязгаартай!

Төлбөр: 350.000

Хүлээн авагч банк: Худалдаа Хөгжлийн банк
Хүлээн авагч байгууллага: МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО      
Дансны дугаар: 499 218 869                             
Гүйлгээний утга: Үнэт цаасны зах зээлийн сургалт, овог, нэр, регистрийн дугаар

Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 70116065 дугаарын утсаар авна уу.

 

                                   

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн