“ЛЕГАЛ АКАДЕМИ”-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2022-03-28 | Уншсан: 801

  Монголын Хуульчдын холбоо нь “Легал академи”-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 2022 оны гуравдугаар сарын 25-ны өдөр болсон бөгөөд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх, “Легал академи”-ийн үүсгэн байгуулагч Д.Энхзул нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Санамж бичиг зурах ёслолд “Легал академи”-ийн сургагч багш, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Т.Мэндсайхан, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс, “Легал академи”-ийн гүйцэтгэх захирал Б.Заяа нар оролцсон.
  Талууд санамж бичгийн хүрээнд хуульчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалт, төсөл хөтөлбөр, судалгааны ажлыг хамтран хэрэгжүүлэхийн зэрэгцээ “Легал академи”-ийн сургагч багш нар нь МХХ-оос зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурал, илтгэлийн тэмцээн, сургалтад сургагч багшаар оролцох, хуульчийн нийтэд тустай үйл ажиллагаа эрхлэх, төлбөрийн чадваргүй иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх үйл ажиллагааг дэмжин ажиллах юм.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн