ШИНЭ ВИДЕО ХИЧЭЭЛ ОРЛОО
2022-04-01 | Уншсан: 362

Монголын Хуульчдын холбооноос "Легал академи"-тай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Тус санамж бичгийн хүрээнд "Легал академи"-аас бэлтгэсэн видео хичээлүүдийг хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цаг тооцох хөтөлбөрт хамруулж, Хуульчдын холбооны цахим хуудаст байршууллаа. Хуульчид Та бүхэн тус хичээлүүдийг үзэж, багц цагаа тооцуулах боломжтой юм.