ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛЬЧДАД ЭРХ ОЛГОХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2022-04-11 | Уншсан: 334

 Монголын Хуульчдын холбоо, Санхүүгийн зохицуулах хороотой байгуулсан гэрээний хүрээнд Үнэт цаасны зах зээлд оролцогчдод үйлчилгээ үзүүлэх хуульчдад эрх олгох сургалтыг 2022 оны 04 дүгээр сарын 13, 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

   Энэхүү сургалтад зөвхөн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, хуульчийн эрхээ түдгэлзүүлээгүй, татвар болон сургалтын үүргийн гүйцэтгэлийн зөрчилгүй хуульчид хамрагдана.

   Дээрх шаардлагыг хангасан хуульчид ЭНД ДАРЖ бүртгүүлэх бөгөөд сургалтын төлбөрийг доорх дансанд тушааснаар бүртгэл баталгаажина. Хүний тоо хязгаартай!

Төлбөр: 350.000

Хүлээн авагч банк: Худалдаа Хөгжлийн банк
Хүлээн авагч байгууллага: МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО      
Дансны дугаар: 499 218 869                             
Гүйлгээний утга: Үнэт цаасны зах зээлийн сургалт, овог, нэр, регистрийн дугаар

Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 70116065 дугаарын утсаар авна уу.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн