“ХУВИЙН ЭРХ ЗҮЙН ХӨГЖИЛ БА ТЕХНОЛОГИ” СЭДЭВТ ОЮУТНЫ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ II ШАТНЫ ДҮН ГАРЛАА

2022-04-12 | Уншсан: 232

        Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хороо, “Өмгөөллийн ЭмДиЭс Хаанлекс” ХХН хамтран их дээд сургуулийн эрх зүйн ангийн оюутнуудын дунд “Хувийн эрх зүйн хөгжил ба технологи” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан.

Илтгэлийн уралдааны II шатанд нийт 7 илтгэл шалгарч, хэлэлцүүлснээс:

Тэргүүн байр: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн IV төвшний оюутан Б.Ариунзаяа, V төвшний оюутан Р.Оюундэлгэр: “Цахим төлөөлөгчөөр гэрээ байгуулах үед учрах үр дагавар, хариуцлагын асуудал, түүний эрх зүйн асуудал”

Дэд байр: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн IV төвшний оюутан Ү.Нандин, Ч.Номин-Эрдэнэ: “Финтек ба хуулийн технологи:Төлбөрийн системтэй холбоотойгоор үүсэж буй зарим асуудал, олон улсын сайн жишигт үндэслэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь”

Гутгаар байр: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн V төвшний оюутан Б.Маргад-Эрдэнэ “NFT арилжаан дахь оюуны өмчийн асуудал, Монгол улсын хууль тогтоомжид хийсэн судалгаа” сэдвээр шалгарлаа.

Илтгэлийн уралдааны шүүгчийн бүрэлдэхүүнд:

•           “MDS&Khanlex” ХХН-ийн партнер, хуульч Д.Дүгэржав

•           МУИС-ийн ХЗС-ийн багш, Др. Б.Буянхишиг

•           МХХ-ны Иргэний эрх зүйн хорооны тэргүүн Ч.Отгонбаатар нар ажиллалаа.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн