ШҮҮГЧДИЙН АНХААРАЛД

2022-04-13 | Уншсан: 136

   Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооноос шүүгчийн бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлэх, онол-практикийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох, хуулийн хэрэглээ, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, шүүгчдийн мэдлэг ур чадварыг хөгжүүлэх зорилгоор нийт шүүгчдийн дунд “Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа: Тулгамдаж буй асуудал” сэдвээр эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг зарласан билээ.

   Илтгэлийн уралдааныг дүгнэх комисс 2022 оны гуравдугаар сарын 03-ны өдөр хуралдаж, илтгэл хүлээн авах хугацааг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгахаар шийдвэрлэсэн. 

   Шүүгчид та бүхнийг илтгэлийн уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна. Илтгэлийн уралдааны удирдамжийг ЭНД дарж үзнэ үү. 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн