ЗӨВЛӨХИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА
ЗӨВЛӨХИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
БАЙГУУЛЛАГА: Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ)
Төсөл: “Монгол Улсад хүүхдийн хууль зүйн туслалцаа авах хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Ковид-19 цар тахлын үр нөлөөг бууруулах”
Гэрээ: Нэг удаагийн гэрээгээр, гэрээр ажиллана
Хугацаа: 2022 оны 5 дугаар сарын 16-аас 6 дугаар сарын 30 хүртэл
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 4 дүгээр сарын 28
___________________________________________________________________________________
олон улсын эрх зүйн ХӨГЖЛИЙН байгууллага
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) энх тайван, шударга ёс, тогтвортой хөгжлийг дэмжин, эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хууль эрх зүйн салбарт шинэчлэл хийх, байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд улс орнуудын засгийн газар болон ард иргэдийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэн, ажилладаг байгууллага юм. ОУЭЗХБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар нь Европын Холбооны Монгол дахь төлөөлөгчийн газрын санхүүжилтээр Монгол Улсад хүүхдийн хууль зүйн туслалцаа авах хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Ковид-19 цар тахлын үр нөлөөг бууруулах” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://bit.ly/3KP7K2Y холбоосноос авна уу.
зөвлөхийн ажлын хүрээ, даалгавар
Төслийн зохицуулагчийн удирдлага дор хувь зөвлөх төслийн эцсийн үнэлгээг хийн, дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:
- Төслийн хүлээгдэж буй үр дүнгийн төлөвлөгөө, Хяналт үнэлгээний хүрээний дагуу зорилго, зорилтын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх;
- Үнэлгээнд тоон болон чанарын аргачлалыг ашиглах;
- Төслийн үйл ажиллагааны давуу болон сул талыг тодорхойлон, олж авсан шинэ мэдлэг мэдээлэл, үйл ажиллагаанаас гарсан сургамжийг тусгах ;
- Төслийн үйл ажиллагаанд хамрагдсан оролцогчидтой уулзалт, ярилцлага хийх.
Ажлын даалгаврын дэлгэрэнгүйг дараах холбоосоор орж танилцана уу: https://bit.ly/3jJCCGa
хувь зөвлөхөд тавих шаардлага
- Нийгмийн ухаан, социологи, болон холбогдох чиглэлээр магистраас дээш зэрэгтэй;
- 5-аас доошгүй жил хөгжлийн чиглэлээр судалгаа, үнэлгээ хийсэн туршлагатай;
- 2-оос доошгүй жил хүүхдийн эрх болон хамгааллын чиглэлээр судалгаа, үнэлгээний ажлууд хийсэн туршлагатай;
- Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр дотоодын хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцын талаар сайн ойлголт, мэдлэгтэй;
- Монгол, Англи хэлний өндөр мэдлэгтэй;
- Багаар ажиллах чадвартай, харилцааны өндөр соёлтой байх.
Зөвлөхийн ажил дотоодын буюу Монгол улсын иргэнд хамааралтай.
Бүрдүүлэх баримт бичиг
Сонирхсон этгээд товч намтар, сонирхлоо илэрхийлсэн захидал, дипломын хуулбар, ижил төстэй хийсэн ажлын тодорхойлох захидлын хамт ubyambaa@idlo.int цахим хаягт илгээнэ үү. ОУЭЗХБ нь албан хаагч бүрд тэгш боломжоор хангах бодлогыг баримталдаг бөгөөд байгууллагын бүхий л үйл ажиллагаанд нийцүүлэн хэрэгжүүлдэг.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 4 дүгээр сарын 28
Холбоо барих: 11-320904