Найлайх дүүрэг, Баянхонгор, Булган аймгийн салбарт ажиллах улсын өмгөөлөгчийн сонгон шалгаруулалт зарлажээ

2022-04-29 | Уншсан: 851

УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр                                                                                                                                          Улаанбаатар хот 

Улсын өмгөөлөгчийн чиг үүрэг

  • Төлбөрийн чадваргүй яллагдагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах;

Ажлын байр

  • Налайх дүүрэг дэх салбарт ажиллах улсын өмгөөлөгч
  • Баянхонгор аймаг дахь салбарт ажиллах улсын өмгөөлөгч
  • Булган аймаг дахь салбарт ажиллах улсын өмгөөлөгч

Тавигдах шаардлага

  • Монголын Өмгөөлөгчдийн холбооны Өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн байх;
  • 25-50 настай Монгол Улсын иргэн байх;

 Бүрдүүлэх материал

1. Сонгон шалгаруулалтад оролцогчийн анкет; /татаж авах/

2. Төрийн албан хаагчийн анкет; /татаж авах/

3. Өмгөөллийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан Өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй талаар Монголын Өмгөөлөгчдийн холбооноос тодорхойлолт авах;

4. Дээд боловсролын дипломын хуулбар;

5. Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар эсхүл цахим лавлагаа;

6. Иргэний үнэмлэхийн хуулбар;

7. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл /Өргөдөлд цахим шуудангийн хаяг, холбоо барих утас бичих/

 

Материал хүлээн авах

   Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын  16-ны 17:00 цаг хүртэл info@lac.gov.mn цахим хаягаар хүлээн авна.

Сонгон шалгаруулалтын товыг сонгон шалгаруулалтад оролцогчдод цахим шуудангаар, утсаар мэдэгдэнэ. 

       Хаяг: Хууль зүй, дотоод хэргийн яам Хууль зүйн туслалцааны төв, Монгол Улс, чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, Бага тойруу-15 Нийслэлийн Засаг захиргааны 4-р байр 2 дугаар давхрын 209 тоот, 7 давхрын 702 тоот

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар:

Хууль зүйн туслалцааны төвийн

Ажлын алба

7000-4030, 8008-1076 дугаарын утсаар холбогдоно уу.

-оОо-

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн