ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТӨӨ ЭЛСЭЛТ АВЧ ЭХЭЛЛЭЭ

2022-05-10 | Уншсан: 1741

   Дотоод хэргийн их сургууль 2022-2023 оны хичээлийн жилд магистрын 9, докторын 6 хөтөлбөрт элсэлт авч эхэллээ. Элсэлтийн бүртгэлийг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 05 дугаар сарын 16-ны өдрүүдэд, элсэлтийн шалгалтыг мөн оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 06 дугаар сарын 03-ны өдрүүдэд тус тус зохион байгуулна.

   Магистр, докторын хөтөлбөрт элсэгчдэд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан албан хаагчид 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн дотор ДХИС-ийн Сургалтын бодлого, төлөвлөлтийн газарт бүртгүүлэх боломжтой юм.

  Элсэлт авах хөтөлбөрүүдийн товч танилцуулга, элсэгчдэд тавих шаардлага, бүрдүүлэх материалын жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн