ХУУЛЬЧ БАТСУУРИЙН БАТЖАРГАЛД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ

2022-05-13 | Уншсан: 457

   Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Батсуурийн Батжаргал, эрх зүйч Батбаярын Намуундарь нарт 84 настай иргэн Б.Долгорсүрэнгээс талархал ирүүллээ.

  Тэрбээр талархалдаа "Тус хуульч, эрх зүйч нар нь хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэх гэрээ байгуулан ажиллаж, өндөр настай нутгийн хөгшчүүлтэй очиж уулзах, аймгийн архиваас материал шүүж үзэх зэргээр уйгагүй хөөцөлдөж, ур чадвар, сэтгэл зүрхээ зориулан надад боломжит бүх хувилбараар тусалсны үр дүнд би өнөөдөр шинээр насаа тогтоолгож, шинэ регистрийн дугаар авч, төрсөн эцгээрээ овоглож, энэ насны минь хэрэг бүтсэнд баярлаж сууна. Батжаргал өмгөөлөгч, Намуундарь эрх зүйч хоёр маань хүний төлөө гэсэн сэтгэл өвөрлөн, мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажилладаг, ашиг сонирхол харан их зан гаргадаггүй, хүний мөсөөр их сайн хүүхдүүд юм гэж баярлаж байна." хэмээжээ.

  Өмгөөлөгч Батсуурийн Батжаргал, эрх зүйч Батбаярын Намуундарь нарын цаашдын ажил үйлст өндөр амжилтыг хүсье.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн