“ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙН АСУУДЛУУД” ОЮУТАН, СУДЛААЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2022-05-20 | Уншсан: 1457

     Монголын Хуульчдын холбооны Эрүүгийн эрх зүйн хорооноос хууль зүйн их дээд сургуулийн оюутан, судлаачдын дунд “Эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн асуудлууд” сэдвээр эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг зохион байгууллаа.

          Уралдаанд МУИС, “Отгонтэнгэр”, “Шихихутуг”, “Их засаг”, ДХИС зэрэг нийт таван сургуулийн 22 оюутан, 9 судлаач  илтгэл ирүүлсэн. Эдгээр илтгэлээс оюутны 9, судлаачийн 4 илтгэлийг урьдчилан шалгаруулж, шалгарсан илтгэлүүдийг 2022 оны тавдугаар сарын 20-ны өдөр хэлэлцүүлж, шилдгүүдийг тодрууллаа.

Уралдааны эцсийн шалгаруулалтын дүнгээр: 

1-р байранд: “Restorative Justice Concept буюу Шударга ёсыг нөхөн сэргээх үзэл баримтлал ба эрүүгийн эрх зүйн хөгжлийн чиг хандлага” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 5 дугаар түвшний оюутан З.Янжинлхам;

2-р байранд “Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчим хөөн хэлэлцэх хугацаа тоолох журамд үйлчлэх эсэх, түүний учир холбогдол” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Олон улсын эрх зүй-IV түвшний оюутан Б. Ариунзаяа;

3-р байранд: “Улсын Дээд шүүхийн чиг үүрэг ба хяналтын журмаар гаргах гомдлын үндэслэлийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогт нийцүүлэх нь” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Олон улсын эрх зүй-V түвшний оюутан Р.Оюундэлгэр;

Тусгай байрт: “Хулгайлах гэмт хэргийн эрх зүйн зохицуулалт нь хүний эрхэнд халдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр "Шихихутуг" их сургуулийн 2Б ангийн оюутан Б.Оюунзаяа нар тус тус шалгарлаа.

Судлаачийн төрөлд:

-“Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны тулгамдаж буй асуудал” сэдвээр судлаач Г.Халиунаа, Б.Ариунжаргал нар;

-“Хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээний эрх зүйн зохицуулалтын шинэчлэл ба хүний өмчлөх эрхийн хязгаарлалттай холбоотой асуудал” сэдвээр судлаач О.Энххүслэн;

-“Эрүүгийн хууль дахь хөөн хэлэлцэх хугацааны тулгамдаж буй асуудал” сэдвээр судлаач Б.Мөнх-Эрдэнэ;

-“Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн зүйлчлэлийн зарим асуудал” сэдвээр судлаач Т.Мөнх-Очир нар тус тус шалгарлаа.

 Уралдааны эхний шалгаруулалтын шүүгчдээр Эрүүгийн эрх зүйн хорооны тэргүүн Г.Оюунболд, Удирдах Зөвлөлийн гишүүн А.Отгонжаргал нар ажилласан бол хоёрдугаар шатны шүүгчдээр Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Батзориг, Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч Г.Эрдэнэбат, Эрүүгийн эрх зүйн хорооны тэргүүн Г.Оюунболд нар ажилласан юм.

Илтгэлийн уралдаанд оролцсон нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

Илтгэлийн уралдааны эцсийн шатны шалгаруулалтыг Хуульчдын холбооны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулсан бөгөөд бичлэгийг ЭНД үзэх боломжтой.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн