“ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРЭГ, ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРЫН БОЛОВСРОЛЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО

2022-05-31 | Уншсан: 232

  Хууль зүй, дотоод хэргийн яам, Дотоод хэргийн их сургууль, Монголын Хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсын боловсролын их сургуулийн Боловсрол судлалын сургууль, Боловсролын хүрээлэн хамтран 2022 оны есдүгээр сарын 22-ны өдөр “Хууль зүй, дотоод хэрэг, онцгой байдлын салбарын боловсролын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна.

Хамрах хүрээ: Хууль зүй, дотоод хэрэг, онцгой байдал, боловсролын салбарын эрдэмтэн, судлаач, докторант, магистр нар оролцох боломжтой.

Илтгэл хүлээн авах хугацаа: Эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлэх, эмхэтгэлд оруулах илтгэлийг Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнд цаасаар болон цахим хэлбэрээр/dashgaadan.e@uia.gov.mn/ 2022 оны есдүгээр сарын 15-ны өдөр хүртэл хүлээн авна.

  Эрдэм шинжилгээний хуралтай холбоотой асуудлаар 7015-5004, 9999-0368, 9123-9123 дугаарын утсаар мэдээлэл авна уу.

  Удирдамжтай ЭНД дарж танилцана уу.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн