“Байгаль орчны эрх зүйн хөгжил – тулгамдаж буй асуудал” бичвэрийн уралдааны шагналыг гардууллаа

2022-06-03 | Уншсан: 649

   Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо, Байгаль орчны эрх зүйн дэд хороо, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, "Эрх зүйн боловсрол" академиас хамтран хуульчдын дунд зарласан “Байгаль орчны эрх зүйн хөгжил – тулгамдаж буй асуудал” сэдэвт бичвэрийн уралдааны шагнал гардуулах ажиллагаа өнөөдөр боллоо.

   Байгаль орчны эрх зүйн цаашдын хөгжилд дэмжлэг үзүүлэхүйц шинэлэг санал, санаачлагыг дэвшүүлэх, түүнд бодит хувь нэмэр оруулах зорилгоор хуульч, эрх зүйч, сургалт, судалгаа, төсөл, эрдэм шинжилгээний байгууллагын багш болон судлаачдын дунд зарласан уралдаанд нийт 43 бичвэр цахимаар ирсэн. Эдгээр бичвэрээс уралдааны болзолд заасан шаардлага хангасан 33 бичвэрийг дүгнэсэн билээ.

  Шагнал гардуулах ажиллагааг Ханнс-Зайделийн сангийн суурин төлөөлөгч Феликс Гленк, МХХ-ны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх нар нээж нийт уралдаанд оролцогчдод талархал дэвшүүлж шагналын эздэд баяр хүргэлээ.

🥇Нэгдүгээр байр:

“Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангахад тулгамдаж буй асуудал ба эрх зүйн шинэтгэл” бичвэрээр “Богд” судалгааны хүрээлэнгийн судлаач Р.Лхагвабаяр,

🥈Хоёрдугаар байр:

“Байгаль орчны эрх зүйн ирээдүйн чиг хандлагыг Парисын хэлэлцээрт уялдуулан авч үзэх нь” бичвэрээр УДШ-ийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн судлаач С.Цэрэндолгор,

🥉Гуравдугаар байр:

“Байгаль орчинтой холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах /эрх/ ажиллагаа, тулгамдаж буй зарим асуудал” бичвэрээр Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Г.Цэрэндэжид,

🏅Тусгай байр:

“Cap and trade системийг хуульчлан агаарын бохирдлыг бууруулах, агаарыг эдийн засгийн эргэлтэнд оруулах нь” бичвэрээр “Шинэ монгол” эрдмийн хүрээлэнгийн судлаач Ч.Болормаа нар шалгарсан юм.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн