НИЙТ ХУУЛЬЧДЫН АНХААРАЛД

2022-06-07 | Уншсан: 1242

  Хувь хүний орлогын албан татварын тайлангаа 2022 оны хоёрдугаар сарын 10-ны дотор тайлагнаагүй хуульчид харьяа Татварын албандаа хандаж зөвлөгөө авч, нөхөн тайлагнана уу.

  Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг хуульчдын хувьд 2022 оны 06 дугаар сарын 10-ны дотор Татварын албандаа хандаж, тайлангаа гаргаж өгөхийг анхаарна уу.

  Хэрэв дээрх хугацаанд татвараа тайлагнаагүй тохиолдолд Зөрчлийн хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.1-д “Шаардлагатай нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын мэдээ, холбогдох баримт бичгийг гаргаж өгөөгүй” гэх үндэслэлээр дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалттай байна.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн