ҮНЭТ ЦААСНЫ ЗЭХ ЗЭЭЛД ОРОЛЦОГЧДОД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛЬЧДАД ГЭРЧИЛГЭЭГ НЬ ГАРДУУЛЛАА

2022-06-10 | Уншсан: 490

  Монголын Хуульчдын холбоо нь үнэт цаасны зах зээлд оролцогчдод хууль зүйн зөвлөгөө өгөх хуульчдад эрх олгох сургалтыг зохион байгуулахаар Санхүүгийн зохицуулах хороотой хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа.

  Тус гэрээний дагуу үнэт цаасны зэх зээлд үйлчилгээ үзүүлэх хуульчдад эрх олгох сургалтыг 2022 оны гурав, дөрөвдүгээр саруудад хоёр удаа зохион байгуулсан.

  2022 оны дөрөвдүгээр сарын 13-15-нд зохион байгуулсан сургалтад хамрагдсан хуульчдаас нийт 50 хуульч шалтгалтад тэнцсэн байна.

  Шалгалтад тэнцсэн эдгээр хуульчийн гэрчилгээг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх, Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс нар 2022 оны зургаадугаар сарын 08-ны өдөр гардуулан өгч, цаашдынх нь ажилд амжилт хүслээ.

   Гэрчилгээ авсан тус хуульчид нь үнэт цаасны зах зээлд оролцогчдод хууль зүйн зөвлөгөө өгөх эрхтэй болж буй юм.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн