"ХУУЛЬЧДЫН ӨДӨР" ӨДӨРЛӨГ БОЛНО

2022-06-22 | Уншсан: 670

   Монголын Хуульчдын холбооноос Хуульчдын өдрийг угтан "Хуульчдын өдөр" өдөрлөгийг Хуульчдын талбайд 2022 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 12:00-16-00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн үеэр дараах үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх юм. 

Үүнд:

  • Иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх
  • Хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцогчдод зориулсан зөвлөгөө, мэдээлэл
  • Хуульчдад нэгдсэн бүртгэл, хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цаг хангах, гишүүний татвартай холбоотой үйлчилгээ үзүүлэх юм.

    Тус өдөрлөгийн үеэр иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч, байгууллагаа сурталчлах өмгөөллийн нөхөрлөлүүд болон хуульч, өмгөөлөгчид https://forms.gle/g7jyKW3rS1qS5mG96 холбоосоор орж бүртгүүлнэ үү.

Холбоо барих: 70116004, 70116364

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн