ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛЬЧДАД ЭРХ ОЛГОХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2022-06-22 | Уншсан: 1017

Монголын Хуульчдын холбоо, Санхүүгийн зохицуулах хороотой байгуулсан гэрээний хүрээнд Үнэт цаасны зах зээлд оролцогчдод үйлчилгээ үзүүлэх хуульчдад эрх олгох сургалтыг 2022 оны 06 дүгээр сарын 29, 30, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

   Энэхүү сургалтад зөвхөн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, хуульчийн эрхээ түдгэлзүүлээгүй, татвар болон сургалтын үүргийн гүйцэтгэлийн зөрчилгүй хуульчид хамрагдана.

   Дээрх шаардлагыг хангасан хуульчид ЭНД ДАРЖ бүртгүүлэх бөгөөд сургалтын төлбөрийг доорх дансанд тушааснаар бүртгэл баталгаажина. Хүний тоо хязгаартай!

Төлбөр: 350.000

Хүлээн авагч банк: Худалдаа Хөгжлийн банк
Хүлээн авагч байгууллага: МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО      
Дансны дугаар: 499 218 869                             
Гүйлгээний утга: Үнэт цаасны зах зээлийн сургалт, овог, нэр, регистрийн дугаар

Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 70116065 дугаарын утсаар авна уу.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн