"ХУУЛЬЧДЫН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2022-06-24 | Уншсан: 399

  Хуульчдын өдрийг тохиолдуулан Монголын Хуульчдын холбоо, хууль зүйн салбарын хөгжилд хувь нэмэр оруулсныг нь үнэлэн хуульчид болон зарим эрхэмийг Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, "Хуульчдын холбооны хүндэт тэмдэг"-ээр шагнаж урамшууллаа. 

  Шагналыг "Хуульчдын өдөр" өдөрлөгийн үеэр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ө.Өнөмөнх болон Хуульчдын холбооны бүтцийн байгууллагын удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэсэн.

  Тодруулбал, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр Өмгөөллийн “Азуми энд ассошэйтс” ХХН-ийн партнер, хуульч О.Ариунзул, Өмгөөллийн "Эм энд Жи лоу фирм" ХХН-ийн Гүйцэтгэх захирал Д.Мөнхтуяа, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын дарга О.Энхболд, "Хуульчдын холбооны хүндэт тэмдэг"-ээр Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвийн захирал Р.Мухийт, Тээврийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ж.Сандагсүрэн, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор Т.Мөнхжаргал, Азийн сангийн хөтөлбөрийн менежер Г.Гантулга, ХАННС Зайделын сангийн дэргэдэх “Эрх зүйн боловсрол” академийн гүйцэтгэх захирал А.Энхтуяа, “Нээлттэй нийгэм Форум”-ын Хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Баянхонгор аймгийн өмгөөлөгч Д.Өсөхбаяр, “Аcme law partners” ХХН-ийн гишүүн, өмгөөлөгч Т.Эрдэнэбат, “Фейрлоу” ХХК-ийн өмгөөлөгч Т.Баясгалан, "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг,  ШШГГ-ын 427 дугаар ангийн Ээлжийн дарга, ерөнхий жижүүр Д.Жаргалсайхан нарыг шагнасан юм.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн