ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ ЧУУЛГА УУЛЗАЛТ 10 ДУГААР САРД АНУ-Д БОЛНО
2022-06-28 | Уншсан: 387

Олон улсын Барын холбоо /ОУБХ/-ны 2022 оны ээлжит чуулга уулзалт 10 дугаар сарын 30-аас 11 дүгээр сарын 04-ний хооронд АНУ-ын Миами хотод зохион байгуулагдах бөгөөд чуулга уулзалтад оролцох хүсэлтэй хуульчдын бүртгэл явагдаж эхэлжээ.
ОУБХ-ны чуулга уулзалтад дэлхийн өнцөг булан бүрээс 6000 гаруй хуульч оролцох бөгөөд оролцогчид мэргэжил нэгтнүүдтэйгээ туршлага солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, 200 гаруй сэдвээр семинар, лекцэд хамрагдах боломж нээгддэг.
Иймд МХХ-ны зүгээс чуулга уулзалтад оролцох хүсэлтэй хуульчдыг нэгтгэх, мэдээлэл өгөх зорилгоор дараах фэйсбүүк группыг үүсгэлээ.
Та бүхэн чуулга уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.