“ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” ГАРЫН АВЛАГА ХУДАЛДААНД ГАРЛАА

2022-07-05 | Уншсан: 513

     Монголын Хуульчдын холбооны Эрүүгийн эрх зүйн хорооноос “Шүүх эмнэлгийн шинжилгээний эрх зүйн зохицуулалт” номыг эрхлэн гаргалаа. Номын зохиогчоор Эрүүгийн эрх зүйн хорооны Удирдах Зөвлөлийн гишүүн, АУ-ы доктор, дэд профессор, ХЗУ-ы магистр М.Цэрэнбат, Эрх зүйч М.Баясгалан нар ажиллав.

     Энэхүү бүтээл нь шүүх эмнэлгийн шинжилгээ хийх үндэслэл, журам, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шинжээчийн үйл ажиллагаа, шинжилгээ хийлгэх үеийн байцаан шийтгэх ажиллагаан дахь оролцогчид, шүүх эмнэлгийн шинжилгээ, кримниалистикийн шинжилгээний талаарх мэдээллийг багтаасан. Мөн шинжээчийг хэрхэн томилох, шинжээчийн дүгнэлтийг хэрхэн үнэлэх, шүүх эмнэлгийн шинжилгээний тулгамдсан асуудлуудын талаар тус номноос мэдээлэл авах боломжтой. 

   

 “Шүүх эмнэлгийн шинжилгээний эрх зүйн зохицуулалт” гарын авлагыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 1 давхрын номын дэлгүүрээс худалдан авах боломжтой.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн