НҮБ-ЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААН, СОЁЛЫН БАЙГУУЛЛАГА /ЮНЕСКО/, ОЛОН УЛСЫН ЦАГДААГИЙН ХОЛБООТОЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТТЭЙ ЦАХИМ СУРГАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2022-07-18 | Уншсан: 435

     НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага / ЮНЕСКО /, Олон Улсын Цагдаагийн Холбоотой хамтран цагдаагийн албан тушаалтнууд, хууль сахиулах байгууллагын гишүүдэд зориулсан “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө:Сэтгүүлчдийн аюулгүй байдал” сэдэвт сургалтыг 2022 оны долоодугаар сарын 11-нээс наймдугаар сарын 18 хүртэл зохион байгуулна.

      Сургалт нь сэтгүүлчдийн аюулгүй байдал, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний талаарх хууль сахиулах байгууллагын албан хаагчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, хууль ёсны үүргээ ухамсарлаж, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хамгаалах, тус салбаруудын хоорондын мэргэжлийн харилцааг сайжруулах зорилготой юм.

Хуульчид та бүхэн сургалтад хамрагдахыг хүсвэл дараах линкээр орж, бүртгүүлнэ үү.

https://www.oncampus.de/unesco-ipa

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн