ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ДУУСАХАД 6 ХОНОГ ҮЛДЛЭЭ

2022-07-19 | Уншсан: 1397

     Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хурлын шийдвэрээр хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2022 оны 08 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар тогтсон.

     Тус шалгалтын бүртгэл 2022 оны долоодугаар сарын 25-ны өдрийн 00:00 цагт дуусах бөгөөд бүртгэлийг https://burtgel.mglbar.mn/ цахим хаягаар явуулж байна.

     Бүртгэлийн сүүлийн өдөр Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэлийн программд хэт олон хүн зэрэг хандсанаас үүдэн программ ачаалж, хугацаа шаарддаг тул Та бүхэн бүртгэл дуусах хугацааг тулгалгүй, урьдчилан бүртгүүлнэ үү!

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн