ЯПОН УЛСЫН ОБИРИН ИХ СУРГУУЛИЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР ТАКАО САЙТОГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2022-07-29 | Уншсан: 539

     Монголын Хуульчдын холбооны төлөөлөл Япон улсын Обирин их сургуулийн хүндэт профессор Такао Сайтог 2022 оны 07 сарын 29-ний өдөр хүлээн авч уулзлаа.

     Уулзалтад Монголын Хуульчдын холбооны Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооны дарга, Улсын Ерөнхий прокурорын  туслах прокурор, Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Батболд, Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дарга Н.Баасанжав, Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс, хуульч З.Шагдарсүрэн нар оролцлоо. 

     Уулзалтаар  Монголын Хуульчдын холбооноос зохион байгуулдаг хуульчийн ёс зүйн сургалтын сургагч багш нарын заах арга зүйг сайжруулах, сургалтын агуулгыг баяжуулах, хөтөлбөр боловсруулах, ёс зүйн хичээлийг үр дүнтэй хүргэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, туршлага солилцох  чиглэлээр Япон улсын Обирин их сургуулийн хүндэт профессор Такао Сайтотой хамтран ажиллахаар боллоо. Мөн хамтын ажиллаганы хүрээнд хуульчийн ёс зүйн сургалтын сургагч багш нарыг бэлтгэх, сургалтын шинэ арга зүйг нэвтрүүлэх талаар ярилцлаа. 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн