ХУУЛЬЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОГЧДОД ЗОРИУЛСАН БОДЛОГО БОДОХ АРГАЧЛАЛЫН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2022-08-02 | Уншсан: 1987

     Монголын Хуульчдын холбооноос Хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцогчдод зориулсан бодлого бодох аргачлалын албан ёсны сургалтыг 2022 оны наймдугаар сарын 06-ны өдрөөс эхлэн зохион байгуулах гэж байна.

    Хуульчийн мэргэжлийн шалгалтын хорооноос 2018 онд салбар эрх зүйн /иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй/ бодлогыг хэрхэн бодох, дүгнэх аргачлалын талаар нэгдсэн ойлголтод хүрч, зөвлөмж гаргасан байдаг. Уг зөвлөмжийн дагуу Хуульчийн мэргэжлийн шалгалтын бодлого бодох аргачлалын сургалтыг зохион байгуулдаг бөгөөд сургалтыг 2022 оны наймдугаар сарын 06-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулна.  Та бүхэнд эхний ээлжинд  2022 оны наймдугаар сарын 06,08,09-ний өдрийн хөтөлбөрийг хүргэж байна. 

Сургалтад бүртгүүлэх бол ЭНД дарж бүртгүүлнэ үү! 

  

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн