"МОНГОЛ УЛСЫН ЗАХИРГААНЫ ПРОЦЕССЫН ЭРХ ЗҮЙ" СУРАХ БИЧГИЙН ГУРАВ ДАХЬ ХЭВЛЭЛТ ХУДАЛДААНД ГАРЛАА

2022-09-05 | Уншсан: 286

     МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн ухааны доктор А.Эрдэнэцогт “Монгол Улсын захиргааны процессын эрх зүй” сурах бичгийн гурав дахь хэвлэлтээ гаргалаа. Тус хэвлэлтэд өнгөрсөн хугацаанд захиргааны процессын эрх зүйн эх сурвалжид гарсан өөрчлөлтийг тусгасан байна.

     Мөн захиргааны хэргийн практик үйл ажиллагаанд хөндлөнгөөс дүн шинжилгээ хийж, уг шүүхийн өмнө тулгамдаж буй зарим шийдвэрлэх онол-арга зүйн үндэслэлийг дэвшүүлсэн байна. Уг номыг нийтийн захиргааны хууль бус шийдвэрийн улмаас өөрт эрх зүйн хамгаалал хүсч буй иргэн, хуулийн этгээд, захиргааны албан хаагч, засгийн газрын бус байгууллага, өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, захиргааны процессын эрх зүйг сонирхон судлагч нарт зориулан бичжээ.

     “Монгол Улсын захиргааны процессын эрх зүй” номыг та бүхэн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хуулийн номын худалдаанаас авах боломжтой.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн