"ЗАХИРГААНЫ ХЭРЭГ УРЬДЧИЛАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА" НЭГ СЭДЭВТ БҮТЭЭЛ ХУДАЛДААНД ГАРЛАА

2022-09-05 | Уншсан: 167

     МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн ухааны доктор А.Эрдэнэцогт “Захиргааны хэрэг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа” нэг сэдэвт бүтээл/монограф/-ээ олон нийтийн хүртээл болголоо. Тус бүтээл /монограф/-д захиргааны хэрэг урьдчилан шийдвэрлэх үйл ажиллагааны онолын үндэс, эрх зүйн зохицуулалт болон түүний практик хэрэгжилтийг судалгааны үр дүнгээр дүгнэхийг зорьсон байна.

     Энэ хүрээнд зохиогчийн диссертацийн ажлаар хийсэн эмпирик судалгааны үр дүнг анх удаа хэвлэн гаргаж байна. Мөн харьцуулсан судалгааны хүрээнд захиргааны хэрэг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт болон түүний практик хэрэгжилтийг сайтар хангасан орны нэг болох БНСУ-ыг сонгон авч, тус оронд захиргааны хэрэг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хэрхэн явагддаг байдлыг эрх зүйн зохицуулалтын түвшинд судлан гаргажээ.

     “Монгол Улсын захиргааны процессын эрх зүй” номыг та бүхэн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хуулийн номын худалдаанаас авах боломжтой.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн