"NFT МАРКЕТПЛЭЙСИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ АСУУДАЛ" СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2022-09-09 | Уншсан: 642

     2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Монголын Хуульчдын холбооны Үнэт цаас, технологийн дэд хороо, ЭН ЭФ ТИ Маркетплэйсүүдийн нэгдсэн холбоо, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Санхүүгийн зохицуулах хороо, Грандлекс партнерс ХХК хуулийн фирм хамтран “NFT Маркетплэйс”-ийн эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлыг хөндөн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

     Тус хэлэлцүүлэгт ЭН ЭФ ТИ Маркетплэйсүүдийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Төгөлдөр, “Bit Chaos” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Сансар, Грандлекс ХХК-ийн хуульч В.Гэрэлт-од, Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтнүүд оролцож, илтгэл хэлэлцүүллээ.

     Уулзалтад салбар салбарын төлөөлөл болох 35 хүн оролцож, өөрсдийн саналаа хуваалцлаа. 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн