ДУНДГОВЬ АЙМАГТ ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-09-23 | Уншсан: 320

     Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнхөөр ахлуулсан ажлын хэсэг 2022 оны есдүгээр сарын 21,22-ны өдрүүдэд Дунговь аймгийн хуульчдад 2022 оны багц цагийг хангах сургалтыг зохион байгуулж ажиллалаа.
         Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажиллаж байна. Тодруулбал, Хуульчийн үргэлжилсэн 3 багц цаг олгох сургалтыг зохион байгуулсан бөгөөд Монголын Хуульчдын холбооны сургагч багш Г.Оюунбаяр “Барилга, уул уурхайн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны эрүүгийн эрх зүйн хамгаалалт, гадаад орнуудын туршлага” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны сургагч багш Б.Батзориг “Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны үед нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, шалгах, үнэлэх ажиллагааны онцлог, Мэдүүлгэн нотлох баримт” сэдвээр, МУИС-ийн ХЗС-ийн багш Б.Баасандорж “Хөрөнгө татан төвлөрүүлэх ажиллагаа ба компанийн засаглал” сэдвээр тус тус хичээл заасан.
            Сургалтад Дундговь аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй  20 орчим хуульч хамрагдлаа.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн