"ЭРСДЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ" ӨГӨГДЛИЙН САН АШИГЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-09-26 | Уншсан: 302

       АНУ-ын Төрийн департментын Экспорт хяналт, хилийн аюулгүй байдлын хөтөлбөрөөс санхүүжүүлж, Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөлөөс “Эрсдэлийн мэдээлэл” өгөгдлийн сан ашиглах сургалт зохион байгууллаа. 

    Мөнгө угаах болон терроризмыг  санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасны дагуу Монголын Хуульчдын холбоо нь мэдээлэх үүрэгтэй этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулж ажилладаг. Тус чиг үүргийн хүрээнд Монгол улсад зохион байгуулагдаж буй хэлэлцүүлэг, сургалтад МХХ-ны мэргэжилтнүүд хамрагдсаар байна.

      Тухайлбал, Азийн хөгжлийн банкнаас “Хүсэлтээр харилцан мэдээлэл солилцох ажиллагаанд урьдчилсан үнэлгээ хийх, автоматаар харилцан мэдээлэл солилцох ажиллагааг эхлүүлэх” олон талт техник туслалцааны уулзалтыг зохион байгуулсан ба Монгол улсын дотоодын байгууллагууд харилцан мэдээлэл солилцон, хоорондын уялдааг сайжруулж ажиллах ач холбогдлыг хэлэлцэх сургалтад хамрагдсан.

             Мөн Монгол улсын Терроризмтой тэмцэх зөвлөл нь АНУ-ын төрийн департментын хэрэгжүүлдэг “Экспортын хяналт, хилийн аюулгүй байдлын хөтөлбөр”-ийн санхүүжилтээр “Висконсин төсөл”-ийг АНУ-ын талтай хамтран “Эрсдэлийн мэдээлэл” өгөгдлийн санг ашиглахтай холбоотой асуудлаар сургалт зохион байгуулж, Хуульчдын холбооны холбогдох алба хаагчид өгөгдлийн сан ашиглах практик сургалтад хамрагдав. 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн